Шууд Chart

Утааны сонсгол “Утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл“ сэдвээр явагдана

2025-02-03 09:04:52

Нийслэлийн агаарын бохирдолтой холбоотойгоор иргэн Б.Мөнгөнхишиг Утааны сонcголыг зохион байгуулж, Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” болон бусад холбогдох үйл ажиллагааны төсөв, гүйцэтгэл, үүний ил тод байдалд үнэлгээ хийж, цаашид хэрэгжих төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг сайжруулахыг шаардаж байна" гэх утгатайгаар өргөдлийг санаачилсан байдаг.

Улмаар 70-аас дээш мянган иргэний санал авсан тул УИХ-аар хэлэлцэхээр болж, сонсгол зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан. Дээрх ажлын хэсэг дэд хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, сонсголыг хоёрдугаар сарын 3, 4-ний өдөр зохион байгуулахаар товлосон юм.  Өнөөдөр 09.00 цагт Утааны сонсгол "Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" сэдвээр явагдана.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Утааны сонсгол “Утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл“ сэдвээр явагдана  
Үзсэн: 175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй