Цэцэрлэгийн багш, багшийн туслахад ажлын тав хүртэл хоногийн хугацаанд зайнаас эсхүл гэрээсээ ажиллах болон цалинтай чөлөө олгохоор Боловсролын сайд 2024 онд шийдвэрлэсэн. хүргүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Боловсролын ерөнхий газарт ирүүлсэн. Үүний дагуу 2025 оны 1 дүгээр сард цэцэрлэгийн багш, багшийн туслахын 67.9 хувь нь зайнаас эсхүл гэрээсээ ажилласан, цалинтай чөлөө авсан байна.
Нийслэлийн дүүргүүдээс Багахангайн багш нар энэ боломжийг 100 хувь, Баянголынхон 95,5 хувь, аймгуудаас Говьсүмбэр аймаг 98,1 хувь, Архангай аймаг 96,2 хувь нь ашиглажээ. Нийт 1621 багш зайнаас эсхүл гэрээсээ ажиллах гэрээ байгуулж, цахимаар ажилласан бол 500 багш ээлжийн амралтаа нөхөн болон урьдчилан эдэлсэн байна.
Багш нарын 3938 нь цалинтай чөлөөтэй байх хугацаандаа үзлэг шинжилгээнд хамрагдаж, эрүүл мэндийн үйлчилгээ авсан бол 7245 нь сургалт, үйл ажиллагааны бэлтгэлийг хангаж, хэрэглэгдэхүүн, сургалтын материал бэлтгэжээ. Цэцэрлэгүүд дотоод журам, хамтын хэлэлцээртээ тулгуурлан багш бус ажилчдыг мөн зайнаас эсхүл гэрээсээ ажиллуулах болон цалинтай чөлөө олгох зохицуулалтад хамруулжээ.
Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын тухайд суралцагчдын I улирлын амралтаар багш нарын 58.9 хувь нь ээлжийн амралтаа нөхөн болон урьдчилан эдэлсэн, 3 хувь нь цалинтай чөлөө авсан, 9,1 хувь нь цахимаар ажилласан байна.
Цэцэрлэгийн 1621 багш зайнаас ажиллах гэрээ байгуулжээ | ||
Үзсэн: 246 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.