“Түмэн тэмээний баяр”-ын арга хэмжээ 26 дахь жилдээ өргөн дэлгэр болж байна. Дэлхийд нэн ховор хоёр бөхт тэмээгээр улсдаа тэргүүлдэг манай аймаг жил бүр “Түмэн тэмээний баяр”-аа уламжлал болгон зохион байгуулдаг. Тэмээн сүргээ өсгөн үржүүлж ахуй амьдралдаа уналга эдэлгээнд хэрэглэж, эрүүл мэндэд нэн тустай ингэний сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна уяж сойн уралдуулдаг улс дэлхийд зөвхөн Монгол тэр дундаа говь нутаг.
Энэ удаагийн “Түмэн тэмээний баяр”-т гадаад, дотоодын аялагчид, нутгийн ард иргэд үзэж сонирхож байна. Арга хэмжээний хүрээнд тэмээтэй спортын тэмцээн уралдаанаас гадна “Мөсөн сурын харваа”, Уран зургийн үзэсгэлэн, Тэмээтэй холбоотой бүтээлийн үзэсгэлэн, эрдэмтэд судлаачдын хэлэлцүүлэг, гар урчуудын үзэсгэлэн худалдаа, Сонгодог урлагийн тоглолт, зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдсан. Мөн цахим орчинд олон сая дагагчтай гадаадын контент бүтээгчдээс ирсэн нь ирэх жилүүдэд “Түмэн тэмээний баяр”-ыг сонирхон зорьж ирэх гадаадын жуулчдын тоо нэмэгдсэн байна.
“Түмэн тэмээний баяр”-ыг сонирхон зорьж ирэх гадаадын жуулчдын тоо нэмэгджээ | ||
Үзсэн: 153 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.