Шууд Chart

Гишүүн солилцооны хөтөлбөрийг Япон улсад зохион байгуулна

2025-02-03 10:36:41

Монголын улаан загалмай нийгэмлэг нь Япон улсын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран хоёр орны улаан загалмайчдын гишүүн солилцооны хөтөлбөрийг жил бүр зохион байгуулж ирсэн уламжлалтай.

Энэ жилийн хувьд улаан загалмайчдын гишүүн солилцооны хөтөлбөрийг Япон улсад зохион байгуулахаар боллоо.

Тус хөтөлбөр нь 2025 оны долоодугаар сарын 2-8-ны өдрүүдэд Япон улсын Айчи, Гифү мужид зохион байгуулагдах бөгөөд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний 14-17 насны нийт 7 гишүүнийг сонгон шалгаруулж, хөтөлбөрт хамруулах юм.

Аймаг, нийслэлийн Улаан загалмайн Дунд шатны хороо тус бүрээс хоёр хүртэлх гишүүний анкетыг хоёрдугаар сарын 21-ний дотор хүлээн авах бөгөөд МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөнийг дэмжих багт ирүүлнэ.

Оролцогч нь Хүүхэд залуучуудын хөдөлгөөний гишүүнээр хоёр жилээс дээш хугацаанд идэвхитэй ажилласан, сайн дурын, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд 10-аас доошгүй удаа хамрагдсан, удирдан зохион байгуулах туршлагатай, англи, япон хэлний чадвартай байх шалгуурыг тавьж байна гэж Монголын улаан загалмай нийгэмлэгээс мэдээллээ. 


Гишүүн солилцооны хөтөлбөрийг Япон улсад зохион байгуулна   
Үзсэн: 91 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй