Шууд Chart

Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн сурагчдыг усан бассейны сургалтад хамруулна

2025-02-03 10:46:39

Чингэлтэй дүүргийн хэмжээнд ЕБС-ийн сурагчдыг усан бассейны сургалтад хамруулах бэлтгэл ажил үргэлжилж байна.

Сургалт Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спорт хорооны бассейнд болно.

Энэ сарын 17-ноос эхлээд дүүргийн сурагчдыг усан спортын сургалтад өдрийн 4 ээлжээр, нэг ээлжинд 25 хүүхдийг хамруулна.

Аюулгүй байдлыг хангах зорилгоор нэмэлтээр ажиллах багш нарын сургалтыг хийнэ.

Мөн эрүүл мэндийн шинжилгээг дүүргийн нэгдсэн эмнэлэгт зохион байгуулна гэж Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул мэдэгдлээ. 


Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн сурагчдыг усан бассейны сургалтад хамруулна   
Үзсэн: 80 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй