Шууд Chart

“Хамгийн чухал нь” эрүүл мэндийн зорилтот үйл ажиллагааны гуравдугаар ээлж замдаа гарлаа

2025-02-03 11:45:08

Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар орон нутагт ажиллаж, амьдарч буй харьяа агентлаг, байгууллагуудын ажилтан, алба хаагчид тэдний гэр бүлд зориулсан “Хамгийн чухал нь” уриатай эрүүл мэндийн эрт илрүүлэг, тандалт, эрүүл мэндийн боловсрол олгох зорилтот үйл ажиллагааг 2024 оны 11 дүгээр сараас эхлүүлсэн.

Энэ үйл ажиллагааны гуравдугаар ээлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт ажиллахаар тус эмнэлгийн ЕМЗТ-ийн Их эмч, ахлах дэслэгч Л.Алтангэрэлээр ахлуулсан баг өнөөдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс хөдөллөө. 


“Хамгийн чухал нь” эрүүл мэндийн зорилтот үйл ажиллагааны гуравдугаар ээлж замдаа гарлаа  
Үзсэн: 116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй