Шууд Chart

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад тэтгэлэг олгоно

2025-02-03 16:03:48

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 421 дүгээр тогтоолын дагуу мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад тэтгэлэг олгох бэлтгэл ажлыг хангаж байна. Статистик мэдээгээр 2024-2025 оны хичээлийн жилийн өвлийн төгсөлтөөр төрийн болон төрийн бус өмчийн нийт 70 сургуулийг 7726 суралцагч төгсөнө.

Өнөөдрийн байдлаар төрийн болон төрийн бус өмчийн 21 мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага төгсөгчдийн материалаа ирүүлээд байна. Тэтгэлгийн санхүүжилтийг 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс гүйлгээнд шилжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад тэтгэлэг олгоно  
Үзсэн: 144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй