Шууд Chart

НИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны хуралдаан боллоо

2025-02-03 17:31:24

Нийслэлийн ИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны хуралдаан боллоо.

Хуралдааны эхэнд Нийслэлийн нутаг дэвсгэрийн замын хөдөлгөөнд ачаа тээвэр болон том оврын техник хэрэгслийг нэвтрүүлэх үйл ажиллагаа, түүний зохицуулалт, хязгаарлалтын талаар хэлэлцлээ.

Хэлэлцэх асуудлыг Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал танилцууллаа.

Үүний дараа “Нийслэлийн авто замын засвар арчлалт, авто зам, замын байгууламжийн эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа”-ны талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр танилцуулж хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан хорооны гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

Түүнчлэн НИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Г.Батсайхан хэлэлцэж буй асуудлыг хорооны хуралдаанд оруулж танилцуулахтай ойлгомжтой, тодорхой болгохыг санууллаа. Учир нь НИТХ-ын Төлөөлөгчдөд аливаа асуудлыг ойлгомжтой тайлбарлаж, тодорхой мэдээлэл өгөх нь иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хяналт тавьж, нийгэмд ач холбогдол бүхий ажлыг бодитой дэмжиж ажиллахад хамгийн чухал түлхэц болно гэдгийг онцлов.

Хуралдааны төгсгөлд Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа гэж НИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ. 


НИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны хуралдаан боллоо  
Үзсэн: 120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй