"Хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтэд хяналт-шинжилгээ хийх аргачлал" сэдэвт уулзалт боллоо.
Уулзалтад Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл оролцлоо.
Хүүхэд хамгааллын цахим бүртгэлийг сайжруулах ажлыг хэсэг байгуулна. Цахим бүртгэл сайжирснаар хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилт илүү үр дүнтэй, оновчтой зарцуулагдана гэж үзэж байна.
Хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтэд гурван жил тутамд түүвэр байдлаар судалгаа хийж, хяналт тавих саналыг Сангийн яамнаас гаргалаа. Ийнхүү хяналт тавих аргачлалыг боловсруулахад Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Мөн Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг “Орон нутгийн түвшинд хэрхэн үр дүнтэй зарцуулах вэ” гэдгийг зааж, зөвлөдөг сургагч багш бэлтгэх хэрэгтэй байгааг оролцогч талууд онцолж байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Гурван жил тутамд түүвэр судалгаа хийж, хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтэд хяналт тавина | ||
Үзсэн: 156 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.