Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг цэвэрлэгээний үйл ажиллагаанд идэвхжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Бүх нийтийн их цэвэрлэгээ” арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг.
Энэ жилийн хот нийтийн их цэвэрлэгээний талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдал, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.
Тэрбээр “Энэ жил нийт зургаан удаагийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Эхнийх буюу сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулахаар дүүргүүдэд үүрэг өгсөн. Үүний дагуу дүүргүүд зохион байгуулалтад орж нийтийн эзэмшлийн зам талбай, гуу жалга, гэр хороолол, аж ахуйн нэгж байгууллагуудын цэвэрлэгээг хариуцаж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхээр ажиллана” гэв.
Аж ахуй нэгж, байгууллага бүр орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, байгууллагынхаа хайс хашлага, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийг угааж өнгө үзэмжийг сайжруулах үүрэгтэй байдаг. Иймд иргэн, аж ахуй нэгжийг бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна | ||
Үзсэн: 179 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.