Шууд Chart

Нийтийн албанд томилогдох 997 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

2025-02-04 10:04:21

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 1 дүгээр сарын 27-31-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 997 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 413 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 584 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 67 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 15 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтын дагуу Нийслэлийн Боловсролын газар, Архангай аймгийн Булган сумын ИТХ-д хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан бичиг тус тус хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 12 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.  Улсын хэмжээнд ХАСХОМ бүрдүүлэх үйл ажиллагаа үргэлжилж байгаатай холбогдуулан танхим болон цахимын сургалт зохион байгуулж, 435 албан тушаалтныг хамрууллаа.

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Нийтийн албанд томилогдох 997 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав  
Үзсэн: 141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй