Шууд Chart

“Бэлчээрийн маллагаанд чанартай мах үйлдвэрлэх нь” туршилтын төслийн үр дүнтэй танилцлаа

2025-02-04 10:19:11

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр болон “Майндтэч” ХХК-ийн санаачилгаар Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн САМО институт болон ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль хамтран хэрэгжүүлсэн “Бэлчээрийн маллагаанд чанартай мах үйлдвэрлэх нь” туршилтын төслийн үр дүнгийн тайлантай танилцлаа.

Төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байрлах нугын бэлчээрт 100 толгой бярууг эрдэсээр баяжуулсан нэмэлт тэжээлээр тэжээсэн талаар төслийн багийнхан онцоллоо. Үр дүнд нь бярууны хоногийн жингийн нэмэгдэл нэг кг-д хүрч, гурван сарын дараа бярууны дундаж амьдын жин 310 кг, нядалгааны гарц 145 кг болж, мах болон арьсны чанар сайжирсан дүн гарчээ.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр төслийн үр дүнг өндрөөр үнэлж, 2025 онд уг нэмэлт тэжээлийн жорыг ашиглан тугал, бяруу, шүдлэн гурван насны өсвөр үхрийг тэжээх төслийг ХХААХҮЯ-тай хамтран хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэдгийг мэдэгдлээ.  

Махны чиглэлийн үхрийн аж ахуй эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд төслийн үр дүнг танилцуулах зөвлөгөөнийг 11 дүгээр сард зохион байгуулах чиглэлийг холбогдох албаныханд өгсөн юм.


“Бэлчээрийн маллагаанд чанартай мах үйлдвэрлэх нь” туршилтын төслийн үр дүнтэй танилцлаа  
Үзсэн: 284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй