Нийслэлийн иргэдийн цэвэр агаарт гарах эрэлт хэрэгцээнд үндэслэн Тэрэлж болон Скайресорт руу нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Тэгвэл Офицеруудын ордон Тэрэлжийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг дунд оврын Х:22 "Офицеруудын ордон - Налайх - Тэрэлж" чиглэл нь зорчигч урсгал багатай, Х:4 чиглэлтэй чиглэлийн давхцал үүсгэж байгаа тул Нийтийн тээврийн бодлогын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/10 дугаар тушаалаар Х:22 үйлчилгээг 2025 оны хоёрдугаар сарын 4-ний өдрөөс зогсоожээ.
Иймд иргэд та бүхэн Х:4 "Офицеруудын ордон - Налайх - Тэрэлж" чиглэлийг сонгон үйлчлүүлнэ үү
Офицеруудын ордноос Тэрэлж чиглэлд үйлчилж байсан автобусыг өнөөдрөөс зогсоожээ | ||
Үзсэн: 228 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.