Монгол Улсын Засгийн газар, ЖАЙКА-ын хооронд байгуулсан хэлэлцээрээр хэрэгжиж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд МУИС-д сургалт, судалгааны лабораторийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгчээ.
Их сургуулиудын сургалт, судалгааны орчныг сайжруулах, багш, судлаачдын чадавхыг дээшлүүлэх, дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий нээлттэй лабораториудыг байгуулах замаар туршилт судалгааг олон улсын түвшинд хүргэх зорилгоор төслийн худалдан авах ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, энэ удаад МУИС-д хэвлэлийн болон студийн 42 нэр төрлийн 105 тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн байна.
“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн санхүүжилтээр Япон Улсад Коосэн, бакалаврын хамтарсан, магистр, доктор, зэргийн бус /богино хугацааны/ хөтөлбөрт 1200 гаруй оюутан, судлаач багш нарыг хамруулаад буй. Энэхүү төсөл нь инженерийн салбарын боловсролыг хөгжүүлж, судалгаа, эрдэм шинжилгээний цар хүрээг өргөжүүлэн, аж үйлдвэрийн салбарын эрэлтэд нийцсэн мэдлэг, практик чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэхээс гадна онолын түвшинд заадаг байсан хичээлийг лабораторийн орчинд сурч, туршилт, судалгааг бодитоор хийх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой аж.
МУИС-д сургалт, судалгааны лабораторийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгчээ | ||
Үзсэн: 175 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.