Шууд Chart

Хэлэлцүүлэг зохион байгуулна

2014-09-12 12:36:30

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас санаачлан Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Тогтоол гүйцэтгэх газрын дэргэдэх Нэгдсэн эмнэлэг, Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэг, Хорих 429 дүгээр анги буюу Сүрьеэгийн төрөлжсөн эмнэлэг, Клиникийн 1, 2, 3 дугаар эмнэлэг, ХӨСҮТ-ийн төлөөллийг оролцуулан “Хоригдогсдод үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.

Тус хэлэлцүүлэг нь хоригдогсдод үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, эрх зүйн зохицуулалтын болон практикт ажиллагааны явцад тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг хамтран шийдвэрлэх, саналын болон үйл ажиллагааны зөрүүтэй байдлыг нэгтгэн дүгнэх, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулахад чиглэж байгаа аж.
 
Түүнчлэн хэлэлцүүлгээр “Хоригдогсдод үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвийн хүрээнд илтгэл тавьж хэлэлцүүлэх бөгөөд хоригдогсдод үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний хүрээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар нэгдсэн ойлголтод хүрэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд удирдлага болгох зөвлөмж гарган, хэлэлцүүлэгдсэн илтгэлүүдээр эмхэтгэл гаргахаар төлөвлөж байгаа ажээ. Хэлэлцүүлэг энэ сарын 15-ны өдрийн 10:00 цагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт болно.
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Хэлэлцүүлэг зохион байгуулна  
Үзсэн: 1179 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй