Өнөөдөр Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр. Монгол Улсад 2024 онд хорт хавдрын өвчлөлийн 8169 шинэ тохиолдол бүртгэгджээ. 2023 онд харин 7244 хүн хорт хавдар гэж онош сонсож байсантай харьцуулахад 925-аар нэмэгджээ. Энэ тоо бол хоёр талтай. Нэг талаас нь харвал тохиолдол нэмэгдсэн мэт боловч нөгөө талдаа эрт илрүүлэг сайжирсантай холбоотой.
Хорт хавдрын улмаас 2024 онд 4755 хүн нас баржээ. Энэ нь нийт нас барж буй таван хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас нас барж буй баримт юм. Монгол улсын хүн амд зонхилон тохиолдож буй хорт хавдрын өвчлөлд элэг, ходоод, уушги, умайн хүзүү, бүдүүн шулуун гэдэсний хавдар орж байна. Хавдраар өвдсөн нийт иргэдийн 65 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна. 2023 оны байдлаар Монгол Улсад 28885 хүн хорт хавдрын хяналтад эмчлүүлж байсан бол энэ тоо энэ онд 30 орчим мянга болжээ.
Хавдраар өвдсөн нийт иргэдийн 65 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна | ||
Үзсэн: 174 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.