МУИС-ийн баруун бүсийн сургууль багш мэргэжлийн долоон хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлж, эцсийн шийдвэр гарахад бэлэн болжээ. Тус сургууль 83 багш, 64 ажилтантайгаар сургалт, эрдэм шинжилгээний ажлаа удирдан зохион байгуулж байна. Нийт багш нарын 41 нь эрдмийн зэрэг цол хамгаалжээ.
Энэ хичээлийн жилд нийт 659 оюутан элсүүлсэн нь өмнөх оноос ахисан үзүүлэлт бөгөөд ялангуяа ахисан түвшинд элсэгчдийн тоо хоёр дахин нэмэгдсэн байна. Бакалаврын түвшний 1087, магистрын түвшинд 420, докторантурт 30 орчим суралцагч суралцаж байна.
Багш нарынхаа цалинг энэ оны 1 дүгээр сараас 30 хувиар нэмэгдүүлж, ахлах сургууль нь Засгийн газрын холбогдох тогтоолын дагуу улсын төсвөөс санхүүжиж эхэлсэн байна. Ахлах сургуульд 147 хүүхэд суралцаж, 18 багш, ажилтан хичээл, сургалтын үйл ажиллагааг удирдан чиглүүлж байна.
Сургуулийн санхүүгийн байдлыг тогтворжуулах, тогтмол зардлын өр авлагыг барагдуулах, багш нарынхаа цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх, дотуур байрын орчин нөхцөлийг сайжруулахад анхаарч байгаагаа сургуулийн удирдлагууд танилцууллаа.
Шинээр 230 оюутны хүчин чадалтай шинэ байрын шав тавигдсан, барилгын ажил үргэлжилж байгаа бөгөөд Багшийн хөгжлийн төв байгуулахаар төсөв дээрээ 30,0 сая төгрөгийг суулгажээ. Мөн баруун бүсийн бодлогын судалгааны хүрээлэн байгуулах эрх зүйн орчныг судлах, 1 болон 2 дугаар байрын засвар хийх зэргээр 2025 онд сургуулийн зүгээс хийх ажлуудаа төлөвлөжээ. Мөн энэ үеэр Европын холбооны Erasmus төслийн хүрээнд тохижуулсан Цахим ангийг хүлээн авч, нээлтээ хийлээ.
МУИС-ийн баруун бүсийн сургууль багш мэргэжлийн долоон хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэхэд бэлэн болжээ | ||
Үзсэн: 164 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.