НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2025 оныг "Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил" болгон зарлан ЮНЕСКО уг арга хэмжээг удирдан зохион байгуулахаар болжээ. Дэлхийн улс орнууд, боловсрол, шинжлэх ухааны байгууллагууд, хувийн хэвшил болон бусад холбогдох талууд хамтран ажиллаж, шинжлэх ухааны хөгжил, боловсролын чадавхыг бэхжүүлэхэд анхаарлаа хандуулахыг уриалсан байна.
Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил нь боловсролын үндэсний чадавхыг бэхжүүлэх зорилготой дэлхий нийтийн санаачилга юм. Тус үйл ажиллагааны хүрээнд ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгээс 2025 онд боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран Квантын шинжлэх ухаан, технологийн мэдлэг, ололтыг түгээн дэлгэрүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлийн ажлуудаа эхлүүлж байна.
"Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил"-ийн хүрээнд Боловсролын ерөнхий газар Физик, технологийн хүрээлэнтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад квантын шинжлэх ухааны ололт, туршилт судалгааны чиглэлээр мэдлэг, мэдээллийг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэ хурлын хүрээнд ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль дээр “Мэдлэгийн квант түгээе-туршилтууд” үйл ажиллагааг зохион байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан "Гурван хэмжээст голограм", "Квант нислэг", "Квант жаал", "Квант баллуур", "Орчлон ертөнцөөр аялъя", "Байгалийн цацраг", "Франк Герцийн туршилт", "Атом долгион функцийн хувьсал", "Цахилгаан соронзон индукц", "Фото элемент", "Фотоны үйлчлэл", "Чулуун доторх амьдрал" зэрэг 12 төрлийн туршилтыг ШУА, МУИС, ШУТИС, МУБИС-ийн эрдэмтэн судлаачид танилцуулж, сурагчид эрдэмтэн судлаачдаас шинжлэх ухааны ололт, үр дүнгийн талаар мэдээлэл авч, сонирхолтой туршилтуудыг хамтран хийжээ.
Сурагчид, эрдэмтэн, судлаачид, шинжлэх ухааны сонирхолтой туршилтуудыг хамтран хийжээ | ||
Үзсэн: 130 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.