Шууд Chart

Ахлах ангийн сурагчдад зориулсан "level-Up хөтөлбөр" Ховд аймагт нээлтээ хийлээ

2025-02-05 13:07:15

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар эхлүүлсэн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох "Level-UP" хөтөлбөр өнөөдөр Ховд аймагт нээлтээ хийлээ.

Ховд аймагт бэлтгэгдсэн санхүүгийн боловсролын сургагч 35 багш ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 418 суралцагчтай 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хамтран ажиллаж, санхүүгийн суурь ойлголт, мэдлэг олгоно.

Монголын боловсролд анх удаа 2016 оноос ахлах ангийн суралцагчдад санхүү, бизнесийн системтэй мэдлэг олгох “Бизнес судлал” хөтөлбөрийг сонгон судлах боломжтой болсон. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар төрийн өмчийн ерөнхий боловсролын 10 гаруй сургуулийн 900 гаруй суралцагч, medle цахим сургуульд сонгон судлах хөтөлбөрөөр 1168 суралцагч судалж байна.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Ахлах ангийн сурагчдад зориулсан "level-Up хөтөлбөр" Ховд аймагт нээлтээ хийлээ  
Үзсэн: 157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй