Манай улс БНХАУ-тай хамтын харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа “Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн V форум” Эрдэнэт хотод болж байна. Энэхүү форумыг 2009 оноос хойш таван жил дараалан манай хоёр оронд ээлжлэн зохион байгуулж иржээ. Манай улсад болж байгаа энэ удаагийн форум “Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, эрчимжүүлэх арга зам, боломж” сэдвийн хүрээнд явагдаж байна.
Форумд Монголын талаас МСЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид, Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ц.Мөнхтөр, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга В.Сумъяасүх нар Хятадын талаас ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дэд дарга Чень Баочюан, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн зургаадугаар газрын дэд дарга Көү Чи, БНХАУ-ын ЭСЯ-ны соёлын зөвлөх Вэй Хуншэн нарын албаны хүмүүс оролцож буй юм.
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн V форум эхэллээ | ||
Үзсэн: 1124 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.