Шууд Chart

Хайлаастын даланд 1200 метр суваг татлаа

2025-02-05 14:13:27

Нийслэлийн хэмжээнд 46 байршилд халиа тошин үүсээд байна.

Эдгээр байршилд ГУББГ, НОБГ болон дүүргийн ОБХ-ийн албан хаагчид өдөр бүр ажиллаж, шуурхай арга хэмжээ авч байна.

Тухайлбал, өнөөдөр ГУББГ-ын албан хаагчид ЧД-ийн 13, 14 дүгээр хороо, Хайлаастын даланд 1200 метр суваг татлаа. 

ГУББГ-ын Ашиглалтын инженер Д.Ариунбаатар “Өнгөрсөн жил бороо их орсон учраас Улаанбаатар хотын хэмжээнд голын ай сав дагасан газруудад хөрсний усны түвшин өмнөх жилүүдтэй харьцуулахад их хэмжээгээр нэмэгдэж, оргил үедээ хүрч байна. Жишээлбэл, бидний ирээд байгаа Хайлааст орчимд  өмнө нь халиа тошин үүсэж байгаагүй. Энэ жил километр орчим урттай халиа тошин үүссэн. Иймд бид халиа тошин үүсээд байгаа 46 байршилд шуурхай арга хэмжээг авч ажиллаж байна” гэдгийг хэлэв.

Хүйтний эрч ихсэхээр халиа тошин мөсөн доош шургаж урсдаг бол зарим хэсэгт дээш гарч мөсний хөлдөлтийн хэмжээг ихсэгдэг. Иймээс шаардлагатай газруудад шургуулах технологиор урсгаж, ажлын талбай ихтэй газруудад аль болох мөсний дээд талаар халиаг түрж ажиллаж байгааг албаныхан онцоллоо.


Хайлаастын даланд 1200 метр суваг татлаа  
Үзсэн: 159 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй