Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо Нийслэлийн Цагдаагийн удирдах газар ажиллалаа. Нийслэлийн цагдаагийн удирдах газраас үйл ажиллагааныхаа талаар болон нийслэлийн хэмжээнд бүргэгдэж буй гэмт хэрэгтэй холбогдуулан зохих мэдээллийг хүргэж танилцууллаа. Улмаар НИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Э.Товуудорж нар санал солилцон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах, ингэхдээ тодорхой хэргүүдийг анхааралдаа авч гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Учир нь сүүлийн цахим залилангийн гэмт хэрэг эрс өссөн бөгөөд ингэхдээ өнгөрсөн оны долдугаар сараас зүүн Азийн орнуудаас чиглэсэн телеграмм залилан нэмэгдсэн гэдгийг цагдаагийн байгууллагаас онцолсон юм.
Тодруулбал, өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн шинжтэй нийт 193 мянга гаруй санал, гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүний 54.8 хувь нь зөрчлийн шинжтэй байсан бол үлдсэн 46.2 хувь нь гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл байна. Нийслэлд бүртгэгдэж буй гэмт хэргийг арга, хэлбэрээр нь ангилбал цахим орчинд үйлдэгдсэн 10960, эмэгтэй хүн оролцсон 4722, согтуугаар үйлдэгдсэн 2492, гэр бүлийн хүчирхийллийн улмаас 697, хүүхэд оролцсон 971 хэрэг бүртгэгдсэн байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тодорхой ажлуудад нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтарч ажиллана | ||
Үзсэн: 166 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.