Шууд Chart

Дубайн олон улсын нисэх буудлыг 2024 онд 92 сая зорчигч дамжин зорчжээ

2025-02-05 18:14:06

Дубайн олон улсын нисэх буудлаар өнгөрсөн онд түүхэнд байгаагүй олон сая зорчигч үйлчлүүлжээ. Улмаар тус нисэх буудал дэлхийн хамгийн ачаалал ихтэй нисэх буудлаар тодорсныг албаныхан мэдээллээ.

Дубай хотын эрх баригчид 35 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалттай шинэ терминалыг 2032 оноос ашиглалтад оруулахаа мэдэгдэж байгаа юм. Тус шинэ нисэх буудал нь одоогийн Дубайн Олон улсын нисэх буудлын хүчин чадлыг 5 дахин нэмэгдүүлж, жилд 240 сая зорчигчийг 400 гарцаар хүлээн авч үдэх хүчин чадалтай байх аж. АНЭУ дэд бүтэцдээ хөрөнгө оруулж, шинэ нисэх буудлууд хөгжүүлснээр агаарын тээврийн салбарт тэргүүлэгчийн байр сууриа ийнхүү улам ахиулж байна.

Өнгөрөгч оны үзүүлэлтээр тус улсын нисэх буудлууд бүгд нийлээд 150 сая зорчигчид үйлчилсэн бол, хоногтоо 10 мянга гаруй тонн ачаа тээш ялгалт тээвэрлэлт хийдэг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дубайн олон улсын нисэх буудлыг 2024 онд 92 сая зорчигч дамжин зорчжээ   
Үзсэн: 77 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй