УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн энэ сарын 3-10-ны хооронд Хөвсгөл аймагт ажиллалаа. Тэрээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Цагаан-Уул, Баянзүрх, Төмөрбулаг, Шинэ-Идэр, Цэцэрлэг, Жаргалант, Галт гэсэн найман сумын арав гаруй багийн иргэдтэй уулзаж УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэгдэх хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгөхийн сацуу малчдын өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцав.
Хөвсгөл аймгийн иргэд эдийн засгийн байдал, тэр дундаа валютын ханш, гадаад өрийн талаар ихээхэн асууж сонирхсон. Мөн ноос ноолуурын урамшуулал, хоршоололтой холбоотой асуудлуудыг шүүмжилж хэт их чирэгдэлтэй хэмээн санал бодлоо илэрхийллээ. Урамшуулал авахад заавал хоршоололд нэгдсэн байх шаардлагатайгаас гадна хэт их бичиг баримт бүрдүүлдэг чирэгдэлтэй байдлыг арилгах шаардлагатай гэж малчид хэлж байсан юм. Сүүлийн жилүүдэд залуучууд төв суурин газар бараадах, эсвэл өндөр цалинтай уул уурхай руу хошуурах болсон байна. Хөдөө нутагт залуучууд цөөрч 40-өөс дээш насныхан мал ма УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлэхдээ ирээдүй хойч үе маань мал маллахаас татгалзаж бэлчээрийн мал аж ахуй эзэнгүйдвэл манай улс шавхагдашгүй их баялаг болсон таван эрдэнээсээ салж хамгийн эмгэнэлтэй байдалд орно. Монгол Улсыг мал аж ахуй, газар тариалангүйгээр төсөөлөхийн аргагүй. Газар тариалан эрхэлж, мал аж ахуйгаа өсгөж үржүүлэх хүсэлтэй малчид ирээдүй хойчоос маань төрөхгүй бол “шавхагдашгүй” гэж ярих дуртай бидний баялаг үгүй болно. Тиймээс залуучуудыг хөдөө нутагт уях орчин бий болгох хэрэгтэй гэж бодож байна. Залуу малчдад зориулсан зээл олгох талаар цаашид анхаарна гэв.
Түүнчлэн УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Хөвсгөл аймгийн Жаргалант суманд барьж байгуулсан 150 хүүхдийн хичээлийн дотуур байрны нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэлэв. Тэрээр эрдмийн их өргөөг барьж байгуулж өгсөн Хөвсгөл аймгийн “Мөнх-Өргөө” ХХК-д талархаж байгаагаа онцлоод цаашид хамгийн их анхаарах чиглэл бол хүүхэд багачуудын сургууль, цэцэрлэгийн асуудал гэдгийг хэллээ. Хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж өгсөн нь өнөөдөр бүтээлч ажил болсонд баяртай байгаагаа илэрхийлж сурагчид онц дүнгээр эрдмийн их өргөөгөө мялааж сурлагын их амжилтаар хариу барихыг хүсэв.
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Хөвсгөл аймагт ажиллалаа | ||
Үзсэн: 1151 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.