![](/uploads/202502/news/thumb/65ed56b0167cba28f1612103ff9965bd_x3.jpg)
Төрийн болон эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үйлчилгээг нэг дор шуурхай үзүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд төрийн үйлчилгээний цогцолбор барилгын ажил бүрэн дуусаж, ашиглалтад ороход бэлэн боллоо.
Цогцолбор барилга 18х14.3 метр хэмжээтэй гурван давхар бөгөөд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэлтэс ажиллах зориулалтаар орчин үеийн шийдлээр баригдсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх боломжтой лифттэй, авто зогсоолтой, зоорьтой барилга гэдгээрээ онцлог.
Тус цогцолбор барилга ашиглалтад орсноор хорооны 1522 өрхийн 5371 иргэнд төрийн анхан шатны үйлчилгээ, нийтийн хэв журам, эрүүл мэндийн анхан шатны тусламжийг цогцоор нь хүргэх боллоо. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар ‘’Гурванбулаг сод᠋’’ ХХК барилгыг барьж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ
Сонгинохайрхан дүүрэгт хороо, цагдаагийн хэлтэс, эрүүл мэндийн төвийн цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо | ||
Үзсэн: 229 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.