![](/uploads/202502/news/thumb/0c66eaed70408d0105e20a43a4d6ea28_x3.jpg)
Автобусанд суухдаа жолоочид хэдэн зорчигч байгааг хэлнэ. Жишээ нь: 1 том хүн 1 хүүхэд гэх мэт.
Жолооч төхөөрөмжид зорчигчийн тоог тохируулсны дараа Umoney картаа дарна.
Буухдаа төхөөрөмжид даран бууна.
Дамжин суухдаа анх зорчсон зорчигчийн тоог жолоочид хэлэн тохиргоо хийлгүүлнэ. Жишээ нь: Хамт зорчиж байгаа хүн байхгүй байсан ч анх зорчсон зорчигчийн тоо буюу 1 том 1 хүүхэд гэх мэт зорчигчийн тоог жолоочид хэлж, тохиргоо хийлгүүлнэ.
Тохиргоо хийсний дараа Umoney картаа дарж дамжин сууна.
Дамжин суухын тулд буух бүртээ картаа дарж буухыг анхаарна уу.
Эх сурвалж: Улаанбаатар Смарт Карт
Umoney картаар 2 ба түүнээс дээш хүн хамт зорчих тохиолдолд хэрхэн дамжин суух вэ | ||
Үзсэн: 280 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.