Шууд Chart

Төслийн хүрээнд аюулгүй байдлыг хангах талаар санал солилцлоо

2025-02-07 09:48:17

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд хэрэгжиж байгаа мега төслүүдийн аюулгүй байдлыг хангах, хамтран ажиллах ажлын хүрээнд нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал У.Баатар болон төслийн менежерүүдтэй уулзалт зохион байгууллаа. 

Уулзалтын эхэнд тус төслийг хэрэгжүүлэх нэгжээс төслийн онцлог, ач холбогдол болоод хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулга хийсэн юм. 

Танилцуулгатай холбогдуулан аюулгүй байдлыг хангаж ажиллахтай холбооотой мэдээллийн талаар холбогдох мэргэжилтнүүд харилцан санал солилцлоо. 


Төслийн хүрээнд аюулгүй байдлыг хангах талаар санал солилцлоо  
Үзсэн: 178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй