Шууд Chart

Н.Сувдмаа: Томуугийн өвчлөл буурсан үзүүлэлттэй байна

2025-02-07 12:53:03

ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний болон менингитийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа "Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд идэвхжилийн хэмжээнд байна. Амбулаториор үйлчлүүлж буй иргэдийн 6 хувьд нь томуугийн өвчлөл эзэлж байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулбал 1.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа. Орны ачаалал багавтар байна. Нэмэлтээр ор дэлгэлт цөөрсөн байна.  Амбулаториор үйлчлүүлж буй иргэдийн 60-70 хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Үүний 40 гаруй хувийг 1-5 хүртэл насны хүүхэд эзэлж байна. Иргэд бага насны хүүхдэд нь томуугийн шинж тэмдэг илэрвэл дур мэдэн эмчлэхгүй, эмчийн зааврын дагуу эмчилгээ хийх хэрэгтэй. Хаврын улиралд томуу өвчлөлийн суурин дээр дараагийн халдварт өвчинд өртөх эрсдэлтэй. Иймд мэргэжлийн байгууллагын зөвлөгөө мэдээлэл сайн авч байх шаардлагатай.

Амбулаториор үйлчлүүлсэн иргэдээс авсан сорьцод шинжилгээ хийхэд томуугийн А хүрээний вирус тархалттай байна. Мөн томуу, томуу төст вирус, амьсгалын замын синцитиаль вирус, риновирус илэрч байна. Үүн дотор амьсгалын замын синцитиаль вирус давамгайлж байна. Эдгээр вирусийн гол онцлог нь бага насны хүүхдийг илүү их өвчлүүлж, хатгалгаа, ларингитийн хүндрэл үүсгэх эрсдэлтэй" гэв. 

 

Нийтэлсэн: О.Ундармаа

Н.Сувдмаа: Томуугийн өвчлөл буурсан үзүүлэлттэй байна  
Үзсэн: 161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй