Шууд Chart

Еврогийн шинэ дэвсгэртүүдийн загвар зохиох уралдаан зарлана

2025-02-07 15:36:58

Евро хуурамчаар үйлдэхтэй тэмцэх ажлын хүрээнд мөнгөн тэмдэгтийн өнгө төрхийг тогтмол шинэчлэх шаардлагатай байдаг. Энэ хүрээнд Европын 20 орны нэгдсэн мөнгөн тэмдэгт евро дэвсгэртүүдийг шинэчлэх ажлыг Европын Төв банк  2021 оноос эхлүүлжээ. Шинээр хэвлэгдэх дэвсгэртүүд дээр “Алдар суутнууд, соёлын дурсгалууд, онгон байгалийн төлөөллүүд зэрэг Европыг улам хүчирхэг болгодог нийтлэг онцлог, олон янз байдлыг харуулах болно” гэж ЕТБ-ны тэргүүн Кристин Лагард мэдэгджээ.

Тус банк шинэ дэвсгэртүүдийн загварыг шалгаруулах шүүгчдийн бүрэлдэхүүнийг удахгүй тодруулснаар энэ онд багтан загвар зохиогчдын дунд уралдаан зарлах юм байна. Ингэснээр ирэх 2026 онд шилэгдсэн бүтээлүүдийг нийтэд толилуулж, Европын иргэдээс санал хураасны дараа шинэ мөнгөн дэвсгэртүүдийн харагдах байдлыг эцэслэж шийднэ.

Шинэ дэвсгэртүүд гүйлгээнд гарч эхлэх  хугацаа тодорхойгүй байгаа аж. ЕТБ байгаль орчинд учрах хохирлыг багасгах хүрээнд шинэ дэвсгэртүүдийн хэрэглээний хугацааг аль болох урт байлгахаар эрмэлзэж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Еврогийн шинэ дэвсгэртүүдийн загвар зохиох уралдаан зарлана  
Үзсэн: 158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй