Шууд Chart

Японы сэтгүүлчийн бүтээсэн баримтат кино “Оскар”-т нэр дэвшжээ

2025-02-07 16:09:28

Японы сэтгүүлч Шиори Итогийн найруулсан “Хар хайрцагны тэмдэглэл” нэртэй баримтат кино өөрийн төрөлдөө Америкийн кино академийн шагналд нэр дэвшжээ. Япон дахь #MeToo хөдөлгөөний төлөөлөл болсон Ито сэтгүүлч ийнхүү баримтат кино төрөлд Япон улсаас нэр дэвшсэн анхны уран бүтээлч болж байна. Кино найруулагчийн хувиар бүтээсэн “Хар хайрцагны тэмдэглэл” хэмээх энэ бүтээлдээ тэрээр телевизийн сэтгүүлч байсан нэгний зүгээс өөрт нь үзүүлсэн бэлгийн дарамтыг баримтуулж эрэн сурвалжлах төрлөөр харуулжээ.

Өнгөрсөн оны 1 сард Юта муж улсад болсон бие даасан кино бүтээлүүд оролцдог Санданс кино наадамд түүний энэ бүтээл нэлээд анхаарал татжээ. Оскарын шагнал гардуулах ёслол ирэх 3-р сарын 2-нд Лос-Анжелес хотод болно.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы сэтгүүлчийн бүтээсэн баримтат кино “Оскар”-т нэр дэвшжээ  
Үзсэн: 311 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй