Шууд Chart

Явган хүний зам дээр байршуулсан тэмдэг, дулааны болон цэвэр бохирын тагыг нэг стандарттай болгох чиглэл өглөө

2025-02-07 16:45:09

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны 03 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.

Шуурхай зөвлөгөөнөөр: Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 02 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.

Хуралдааны дэгийн дагуу Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн нэгдсэн хяналт, удирдлагын “UB ENGINEERING” системийн нэмэлт хөгжүүлэлт, явц удаашралтай эрчимжүүлэх шаардлагатай дэд систем, мэдээллийн баяжилтын талаарх мэдээллийг Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Х.Хишигбадрах,

Нийслэлийн хүн амын хаврын улирлын нөөцийн мах бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй бэлтгэл зохион байгуулалт, явцын талаарх танилцуулга мэдээллийг Хүнс худалдаа үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн,

Хог хаягдлыг өдрийн цагаар ачихгүй байх, ажлын арга туршлагыг хэрэгжүүлэх, төлөвлөлт зохион байгуулалтын талаар төвийн 6 дүүргийн менежерүүд тус тус мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг "Өнөөдрөөс нөөцийн махны худалдааг үе шаттайгаар эхлүүлж байна. Энэ жил бид 446 цэгээр борлуулахаар төлөвлөснөөс 117 цэгээр борлуулалтыг эхлүүллээ. 2025 оны 02 сарын 15 гэхэд төлөвлөсөн бүх цэгээр худалдааг бүрэн хийнэ. Дүүргийн менежерүүд үе шаттай эхэлж байгаа худалдааг иргэдэд төөрөгдөл төрүүлэхгүйгээр зохион байгуулж, мэдээ мэдээллийг сайн өгч, хаягжилтыг онцгой анхаарахыг санууллаа.

Мөн явган хүний зам дээр байршуулсан тэмдэг, дулааны болон цэвэр бохирын тагыг нэг стандарттай болгож иргэдийг аюулгүй зорчих нөхцөлийг хангаж, өгч буй үүрэг даалгаврын хэрэгжилтийг онцгой анхаарч, хянаж ажиллахыг чиглэл болголоо.

Инженер хангамжийн чиглэлээр 5, Хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 3, Тохижилтын чиглэлээр 1, Хүнс хангамжийн чиглэлээр 2, нийт 11 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгчээ.

 


Явган хүний зам дээр байршуулсан тэмдэг, дулааны болон цэвэр бохирын тагыг нэг стандарттай болгох чиглэл өглөө  
Үзсэн: 147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй