Шууд Chart

Нийслэлийн түгжрэлийг бууруулах төслийн нэгжтэй зөвлөлдөх уулзалт хийлээ

2025-02-07 17:09:06

Нийслэлийн 2030 он хүртэлх и төлөвлөгөөнд метро, дүүжин тээвэр, LRT, BRT,  тойрог хурдны зам, Туулын хурдны зам, Нүхэн гарц төслийг бүрэн хэрэгжүүлж дуусгах зорилт тавьсан. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс төслүүдийг хэрэгжүүлэх он цагийн дагуу судалгаа, шинжилгээ, тооцоолох ажлуудыг хийж бэлтгэлийг ханган ажиллаж байгаа.

Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүд тус нэгжийн албаны төлөөлөлттэй өнөөдөр зөвлөлдөх уулзалт хийж, санал солилцов.

Уг уулзалтаар одоогийн нөхцөл байдлын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хэрэгжүүлэх ажлын хүрээнд нэгдсэн ойлголтой болж, хамтын ажиллагаагаа нягт уялдаа холбоотой байлгах талаар санал солилцлоо.


Нийслэлийн түгжрэлийг бууруулах төслийн нэгжтэй зөвлөлдөх уулзалт хийлээ   
Үзсэн: 127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй