Шууд Chart

“Тоёота” компани “Лексус” цахилгаан автомашины үйлдвэрлэлээ Шанхайд явуулна

2025-02-08 16:00:59

“Тоёота мотор” компани нүүрстөрөгчийн ялгаралгүй хот болохоор зорьж байгаа Шанхай хоттой түншлэх хүрээндээ цахилгаан автомашин, зай хураагуурын үйлдвэрлэл, хөгжүүлэлт эрхлэх охин компаниа энэ хотод нээхээр болжээ. 

2027 он гэхэд энэ шинэ үйлдвэр нь жилд 100 мянга орчим “Лексус” цахилгаан автомашин зах зээлд нийлүүлнэ. Үүний дүнд 1000 орчим ажлын байр бий болох тооцоотой байна. Ийнхүү Японы автомашин үйлдвэрлэгч Шанхай хотод цахилгаан автомашин үйлдвэрлэж эхэлснээр шинэ төрлийн эх үүсгүүртэй тээврийн хэрэгсэлд эрчимтэй шилжиж байгаа хятадын зах зээлд өрсөлдөх чадвараа сайжруулах зорилготой байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Тоёота” компани “Лексус” цахилгаан автомашины үйлдвэрлэлээ Шанхайд явуулна   
Үзсэн: 171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй