![](/uploads/202502/news/thumb/92feeb4c4b9c7f52018f4acbf731ee86_x3.jpg)
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд 2025 оны улсын төсөвт 788.9 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт батлагдсан.
Эргэлтийн хөрөнгөд 300 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын зээлд 488.9 тэрбум төгрөг, эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлттэй зээлийн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлтөд 66.4 тэрбум төгрөг тусгаад байна.
“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээр ноос, ноолуур, арьс ширний гүн боловсруулалтын түвшин ахиж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэнэ.
“Ноос, ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл”-ийг олгохоор Арилжааны банкууд эхний шийдвэрүүдээ гаргасан.
Тиймээс зээл олгох арилжааны 10 банкны эдийн засагчдыг ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрийн технологи дамжлага, үйлдвэрлэлийн онцлог, тоног төхөөрөмж, үйл ажиллагаатай танилцуулах аяллыг ХХААХҮ-ийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас үе шаттай зохион байгуулж байна.
ХААН банкны эдийн засагчид арьс шир боловсруулах Булигаар ХК, гутал үйлдвэрлэлийн Хос Аз ХХК, цүнх үйлдвэрлэлийн Марис трейд ХХК, ноос ноолуур үйлдвэрлэлийн Блю Скай Кашемир ХХК, Кашмир холдинг ХХК зэрэг үйлдвэрүүдтэй танилцлаа гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Арилжааны банкны эдийн засагчид ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрүүдтэй танилцлаа | ||
Үзсэн: 217 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.