![](/uploads/202502/news/thumb/afafb0052553258c841e5f2502669b92_x3.jpg)
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн С.Лүндэг нар Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн мэргэжлийн байгууллагын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Сайд Ж.Энхбаяр Монгол Улсын Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлого шийдвэрийн талаар мэдээлэл өгч, мэргэжлийн байгууллагын удирдлагууд чиг үүргээ хурдтай, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай байгааг уулзалтын эхэнд онцоллоо.
“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, “АТАР-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд хэрэгжүүлэх бодлогын ажлууд, Мал эмнэлгийн салбарын талаар ярилцан, аймгуудын ХХААГ, МЭГ-ын дарга нарыг ажил цалгардуулахгүй байхыг санууллаа.
Хөтөлбөрүүд хэрэгжсэнээр газар тариалан, мал аж ахуйн төгс хослолыг бий болгож, хөдөө аж ахуйг эдийн засгийн тулгуур салбар болгон хөгжүүлэх Засгийн газрын бодлогыг цаг алдалгүй хэрэгжүүлэх ёстойг хэлсэн юм.
ХХААХҮ-ийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Мөнхнасан “Таван хошуу малын чанарыг сайжруулж, үүлдэр селекцийн ажлыг эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатай. Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт малын генийн санг хамгаалж, өндөр ашиг шимт малын үхрийн тоо толгойг 200 мянгаар нэмэгдүүлж, орон нутгийн онцлогт тохирсон цөм сүргийг бий болгох, хөдөө аж ахуйн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, малчин, тариаланчдын залгамж халааг бэлтгэх, газар тариалан, мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх шаардлага бий болсон” хэмээн мэдээлэл өгөв.
Сайд Ж.Энхбаяр “АТАР-4” аяны хүрээнд олгох хөнгөлөлттэй зээлийн талаар мэдээлэл өгч, усалгаатай газар тариаланг нэмэгдүүлэх хүрээнд хуучин ашиглаж байсан газар тариалангийн усалгаажуулалтыг сэргээхээр төлөвлөж байна гэв. Ингэснээр “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн хэрэгжих бүрэн боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо.
Тариалангийн талбайн хөрс хамгааллын хүрээнд “Тэрбум мод” хөдөлгөөнтэй уялдуулан ойн зурвас байгуулна гэсэн юм. Хөдөө аж ахуйн салбарт шинэ инновац, технологи нэвтэрч байгаа тул орон нутгийн албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхжуулах шаардлагатай байна гэдгийг онцоллоо гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Мэргэжлийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, ажлаа шуурхайлах үүрэг өгөв | ||
Үзсэн: 410 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.