![](/uploads/202502/news/thumb/4ed3a50418e92a3e8bc0d873be6681e9_x3.jpg)
Эпилепситэй тэмцэх олон улсын нийгэмлэг болон Эпилепсийн олон улсын товчоо хамтран Олон улсын эпилепсийн өдрийг анх удаа 2015 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэхээр дэлхий нийтээр зарласан.
Энэ өдөр дэлхийн 130 гаруй оронд энэ эмгэгийн талаарх мэдлэгийг түгээж эпилепситэй хүмүүс тэдний гэр бүл асран хамгаалагчдад тулгардаг бэрхшээлийг хүлээн зөвшөөрч онцлон тэмдэглэдэг.
Эпилепсийн шалтгаан:
Эпилепси нь маш олон шалтгааны улмаас бий болдог.
-Төрөлтийн явц удаан үргэлжлэх
-Бүтэлттэй төрөх
-Өндөр халуурах
-Тархины бэртэл гэмтэл
-Цус харвалт
-Тархины цусан хангамжийн өөрчлөлт гэх мэт.
Эпилепсийн ангилал төрөл:
-Хэсэгчилсэн буюу голомтод эпилепси
-Тархмал буюу тархины аль нэг хэсэгт
-Холимог эпилепси
Эпилепсийн уналт таталтын үед үзүүлэх анхан шатны тусламж:
-Аюултай орчноос холдуулах
-Толгой гэмтэхээс хамгаалах
-Уналт эхэлсэн цаг, минутыг тогтоох
-Уналт таталт зогстолт хажууд нь байх
-Удаан хугацаанд таталт өгвөл яаралтай тусламж дуудна.
Эх сурвалж: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
Эпилепси нь маш олон шалтгааны улмаас бий болдог | ||
Үзсэн: 491 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.