Шууд Chart

Ахмад настны тухай хуулийг хэрэгжүүлэх сургалт зохион байгууллаа

2025-02-10 12:58:51

Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон дагаж өөрчлөлт орсон хуулиуд 2025 оноос хэрэгжиж эхлээд байна.

Хуулийг хэрэгжилтийг хангах зорилгоор  “Ахмад настанд дэмжлэг хөнгөлөлт олгох журам”,  “Ахмад настанд цогц үнэлгээ хийх, тусламж, үйлчилгээ үзүүлэх журам”, “Ахмад настанд  үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ыг тус тус баталсан.

Хууль, журмын дагуу ахмадын амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллага, ахмадын хөгжил, эрүүл идэвхтэй насжилтыг дэмжих үйлчилгээ, асаргааны хувилбарт үйлчилгээ болон олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг нийслэл, орон нутагт үзүүлэх иргэн,  аж ахуйн нэгж төрийн бус байгууллагыг аймаг, дүүргийн халамжийн үйлчилгээний байгууллага сонгон шалгаруулахаар заасан.

Үүнтэй холбогдуулан Сангийн яамны Хууль эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн дотоодын зөвлөх Д.Номингэрэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, үйлчилгээ үзүүлэх байгууллагын сонгон шалгаруулалтыг хэрхэн зохион байгуулах талаар ажилтан, албан хаагчдыг 2025 оны 2 дугаар сарын 7-ны өдөр сургалтад хамрууллаа.


Ахмад настны тухай хуулийг хэрэгжүүлэх сургалт зохион байгууллаа  
Үзсэн: 1616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 16 цаг 13 минутын өмнө
Хөрсөн дээр буухгүй хууль байх өө монгол улс ахмадууддаа халамж муу хүмүүс дээ шал худлаа.

Бидэнтэй нэгдээрэй