Соёл урлагийн байгууллагын ажилтны өдрийг тохиолдуулан Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас мэндчилгээ дэвшүүлжээ.
Уг мэндчилгээнд “Манай улсад соёл урлагийн байгууллагын ажилтны өдрийг 1993 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлэх болсноос эдүүгээ 21 дэх жилтэйгээ золгож байна. Эх орныхоо урлаг соёлыг тасралтгүй хөгжүүлэн, хойч үедээ уламжлан үлдээж өвлүүлэх, үзэгч олон түмэндээ шинэ уран бүтээлийг өргөн барихын төлөө цаг ямагт хичээнгүйлэн зүтгэж байдаг нийт уран бүтээлчид, урлаг соёлын байгууллагын ажилтны нөр их хөдөлмөрийг хүндэтгэх нь зүйн хэрэг билээ. Тиймдээ ч бид бүхэн Монгол Улсын соёл, урлагийн ажилтны өдрийг уламжлал болгон тэмдэглэж ирсэн нь ихээхэн учигтай. Энэ жил тус өдөрлөгийг "Чингисийн Хүрээ" цогцолборт энэ сарын 13-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх гэж буйдаа таатай байна. Урлагийн тэнгэр эх орны минь соёл урлагийг эгнэгт ивээж, дэлхийн тайзнаа манай улсын гайхамшигт бүтээлүүд мөнхөд амилан оршсоор байг. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Соёл Спорт Аялал Жуулчлалын Яам” гэжээ.
Монголын соёл, урлагийн ажилтны баярын мэндчилгээ | ||
Үзсэн: 6546 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.