Энэ сарын аравны өдөр цахим хуудсуудаар ногоон байгууламж дээр гарч зогссон 45-06 УНУ улсын дугаартай "Prius" маркийн автомашины зураг цахим ертөнцөд тарж иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлсэн.
Харин өнөөдөр Нийслэлийн Замын Цагдаагийн газраас тус автомашины жолоочийг олж илрүүлэн холбогдох арга хэмжээг авсан байна. Тодруулбал, нийслэлийн ногоон байгууламжийг сүйтгэсэн жолоочийг Захиргааны хариуцлагын тухай хууль болон, Замын хөдөлгөөний дүрмийн дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хоёр жилээр хасчээ.
Ногоон байгууламж устгаж машинаа байрлуулсан жолоочийн жолоодох эрхийг хоёр жилээр хасчээ | ||
Үзсэн: 2412 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.