Шууд Chart

Шинээр дөрвөн байршилд махны өргөтгөсөн худалдаа эхэллээ

2025-02-11 10:14:29

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба хамтран мах, махан бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа.

Цагаан сарын баярыг угтан нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй мах, махан бүтээгдэхүүнээр хангах зорилгоор мах экспортлогч компаниуд энэхүү худалдаанд оролцож байгаа юм. Өнөөдрөөс /2025.02.11/ эхлэн дараах дөрвөн байршилд махны өргөтгөсөн худалдаа албан ёсоор эхэллээ.

Үүнд:

  • Тэнгэр худалдааны төв (Баянзүрх дүүрэг)
  • Жуковын талбай (Баянзүрх дүүрэг)
  • Улаанбаатар палас (Баянгол дүүрэг)
  • Драгон худалдааны төв (Сонгинохайрхан дүүрэг)-д гарч байна.

Махны үнэ өргөтгөсөн худалдааны хүрээнд:

  • Үхрийн ястай мах – 14,000 төгрөг/кг
  • Хонины ястай мах – 12,500 төгрөг/кг-өөр борлуулж байгаа юм. Энэхүү арга хэмжээ нь нийслэлийн иргэдийн махны хэрэгцээг тогтвортой хангах, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, хямд, чанартай мах нийлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Шинээр дөрвөн байршилд махны өргөтгөсөн худалдаа эхэллээ  
Үзсэн: 348 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй