![](/uploads/202502/news/thumb/0f28a8066d3c86bdb823e4527123f74a_x3.jpg)
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Эрүүл мэндийн яам хамтран “Урьдчилан сэргийлэх” хяналт, шалгалтын удирдамжийг баталж, хүнсний сүлжээнд үйл ажиллагаа эрхлэгчдэд хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байна.
Хяналт, шалгалтаар мах, ууц, өвчүү, сүү, сүүн бүтээгдэхүүн, уламжлалт аргаар үйлдвэрлэсэн цагаан идээ зэрэг хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг сайтар хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм.
Шалгалт 2025 оны хоёрдугаар сарын 4-нөөс гуравдугаар сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.
Орон нутагт аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Эрүүл мэндийн газар, нийслэлд Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын улсын байцаагчид хамтран гүйцэтгэж байна.
Иргэд хүнсний аюулгүй байдалтай холбоотой санал, гомдол, мэдээллээ 1800-1200 тусгай дугаарт өгөх боломжтой гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Цагаан сарын баярыг угтсан хүнсний хяналт, шалгалт үргэлжилж байна | ||
Үзсэн: 215 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.