Шууд Chart

“Амар байна уу 2025” өргөтгөсөн худалдаа хоёрдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ

2025-02-11 14:08:32

“Амар байна уу 2025” өргөтгөсөн худалдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч 50 мянга гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэж оролцож байна.

Тодруулбал, ЖДҮ эрхлэгчид хотын А бүсэд байрлах худалдааны төвд түрээсийн төлбөргүй чанартай, баталгаатай, эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авах нөхцөлийг иргэдэд олгож байна.

Өнгөрсөн жил тус өргөтгөсөн худалдааны үеэр 20 мянга гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэж, 230 мянга гаруй иргэнд үйлчилсэн. Нийт 51.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, мөнгөн урсгалыг дотооддоо үлдээж чадсан юм.

Тус үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 27-ныг хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд “Их наяд” худалдааны төвийн 5-6 давхар, “Соёолж молл” худалдааны төвийн хоёрдугаар давхарт үргэлжилнэ.


“Амар байна уу 2025” өргөтгөсөн худалдаа хоёрдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ   
Үзсэн: 276 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй