![](/uploads/202502/news/thumb/b56be5b6af01e147b1df9e3e6d1d975f_x3.jpg)
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр нэвтрүүлэх төслийн ажлын хүрээнд их багтаамжийн тээврийн хэрэгслийн I, II-р шугамыг барих асуудлыг Хот байгуулалт, инженерийн байгууллагуудын удирдлагуудтай хамтран хэлэлцлээ.
Энэхүү төслийн 1-р шугам нь Буянт-Ухаа цогцолбороос Сүхбаатарын талбай, 2-р шугам нь Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл тавигдах их багтаамжийн нийтийн тээврийн шугам юм.
Өнөөдөр трамбайны замын төлөвлөлтийн трассын ажлын шийдлийг хэлэлцэж, хамтын уялдаатай ажиллах чиглэлийг өглөө.
Уг төсөл нь Улаанбаатар хотод олон төрөлт нийтийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, нийтийн тээврийг орчин үеийн шилдэг техник, технологийн тусламжтайгаар хөгжүүлэх, зорчигчдын тав тух, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах, хувийн тээврийн хэрэгслийн хэрэглээг бууруулах ач холбогдолтой гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Трамбайны замын төлөвлөлтийн трассын шийдлийг хэлэлцлээ | ||
Үзсэн: 199 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.