![](/uploads/202502/news/thumb/518679b3a256bfb9e9ed0942383c18da_x3.jpg)
“Харбин-2025” Азийн өвлийн спортын наадмын зохион байгуулалт, аюулгүй байдлын үнэлэлт дүгнэлтийг дээд түвинд хүрч байгааг оролцогч орны хэвлэл мэдээллийнхэн өгч байна. Яабули хотод цана, снөүбоард, биатлон зэрэг цасны спортын голлох тэмцээн уралдаан болж буй бөгөөд тус бүс газрын аюулгүй байдлын манаанд нүд цавчилгүй зогсох Хуа Хуа нэртэй нохойг онцлоё.
Цагдаагийн тусгай албанд гурав дахь жилдээ ажиллахдаа хориглосон эд зүйлсийг нэн даруй илрүүлэх Хуа Хуа бол энэ наадмын аюулгүй байдлын гол хамгаалагч нь. Түүнийг ажилдаа тун хариуцлагатай ханддаг болохыг эзэн нь өгүүлнэ.
Чөлөөт цаг гарвал түүнд энэ наадмын оролцогч, сайн дурын ажилтан гээд зөрсөн хүн бүр зүгээр өнгөрөхгүй, “Харбин-2025” наадмын холбогдолтой “пин”-г дурсгана. Яабулин дахь цанын баазын хэзээний танил Хуа Хуагийн нуруунд байрлуулсан тусгай талбайд пин тэр дороо дүүрэх ба 5-10 минутад эзэндээ 10 орчим пинг цуглуулж дөнгөнө.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
"ХАРБИН-2025": Азийн наадмын аюулгүй байдлын төлөө бат зогсох ХУА ХУА | ||
Үзсэн: 172 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.