Шууд Chart

Нийслэлийн ногоон бүсийн амьтны аймагт зарим сөрөг нөлөөллийг бууруулах, хамгааллын талаар санал солилцов

2025-02-12 12:47:05

Сүүлийн жилүүдэд нийслэл хотын суурьшлын бүсэд зэрлэгшсэн нохой бор гөрөөс, янгир барих явдал нэмэгдсэн.

Тухайлбал, эргэн нутагшиж буй зарим ховордсон амьтад аргаль хонь зэргийг зэрлэгшсэн нохой барих болсон нь хамгааллын ажлыг үр дүнгүй болгох, таамаглаагүй үргүй зардал, эрсдэлийг дагуулж, ногоон бүсийн амьтны аймагт дам, шууд олон уршгийг дагуулж буй асуудлаар нийслэлийн Байгаль орчны газраас санаачлан ШУА-ийн Биологийн хүрээлэн болон Зоонозын өвчин судлалын Үндэсний төвийн судлаач, мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, санал солилцож, цаашид хэрэгжүүлж болох үйл ажиллагаа, хамтын ажиллагааны талаар зөвлөлдлөө.

Ойрын хугацаанд хэрэгжүүлэх тодорхой үйл ажиллагааны саналуудыг боловсруулж, амьтан хамгаалах асуудлаар холбогдох талууд хамтран хэлэлцэж, байгальд ээлтэй, иргэдэд эрсдэлгүйгээр шинжлэх ухааны үндэслэлтэй бодитой арга хэмжээг төлөвлөн зохион байгуулах тухайд санал нэгдэв.

Эрүүл аюулгүй, ногоон хотыг бүтээхэд иргэдийн оролцоо, үүрэг ухамсар хамгийн чухал болохыг талууд онцолсон юм гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.  


Нийслэлийн ногоон бүсийн амьтны аймагт зарим сөрөг нөлөөллийг бууруулах, хамгааллын талаар санал солилцов  
Үзсэн: 154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй