Шууд Chart

Гашуунсухайт боомтоор хамгийн их буюу 6492 тээврийн хэрэгсэл зорчжээ

2025-02-12 14:37:33

Зам тээврийн салбарын ээлжит статистик мэдээллийг танилцуулж байна. 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс хоёрдугаар сарын 09-ний байдлаар салбарын нийт ачаа тээвэр 11.9 сая тонн, үүнээс авто тээврийн ачаа 7.3 сая тонн, төмөр замын ачаа 4.6 сая тонн, агаарын тээврийн ачаа 0.8 мянган тонн хүрсэн үзүүлэлттэй байна.

Түүнчлэн дээрх хугацаанд 14.8 сая зорчигч тээвэрлэснээс нийслэлийн нийтийн тээврээр 14.1 сая зорчигч, авто тээврийн улс болон хот хооронд 230.7 мянган зорчигч, агаарын тээврээр 231.6 мянган зорчигч, төмөр замаар 178.1 мянган зорчигч тус тус тээвэрлэжээ.

Агаарын тээврийн статистикаас харвал долоо хоногт дунджаар 35 мянган зорчигч агаарын тээврээр зорчсон ба энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 16.6 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин авто тээврээр үйлдсэн ачаа тээврийн статистикийг харвал, Гашуунсухайт боомтоор хамгийн их буюу 6492 тээврийн хэрэгсэл зорчиж, нийт 759 мянган тонн ачаа тээвэрлэжээ.

 

 

 

 

Эх сурвалж: Зам тээврийн яам


Гашуунсухайт боомтоор хамгийн их буюу 6492 тээврийн хэрэгсэл зорчжээ  
Үзсэн: 189 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй