![](/uploads/202502/news/thumb/5a7da7e51c1e7f704b8469e60ffd9804_x3.jpg)
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, ХХААХҮ-ийн яамны Бодлого төлөвлөлтийн дарга Ц.Болорчулуун, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Э.Анар нар НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх Олон улсын сангийн Ази, Номхон далайн хэлтсийн Монголыг хариуцсан захирал Жин Пак Туран, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Хөдөөгийн хөгжлийн зөвлөх тэргүүтэй албаны хүмүүсийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Сайд Ж.Энхбаяр уулзалтын эхэнд “Бид Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сантай олон жил амжилттай хамтран ажиллаж ирсэн. Танай байгууллагын санхүүжилтээр манай салбарт амжилттай хэрэгжсэн төсөл бол “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төсөл юм. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль цаг уурын эрсдэлийг даван туулах, бичил, жижиг бизнес эрхлэгчдийн орлогыг сайжруулах, хөрөнгө оруулалтын ажлуудыг төслийн хүрээнд орон нутгийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан зохион байгуулахад зургаан аймагт 22 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс 16 тэрбум төгрөгийг төслийн зээлийн эх үүсвэрээс, 6.6 тэрбум төгрөгийг орон нутгаас санхүүжүүлсэн гэдгээрээ энэ төсөл онцлог юм. Ийнхүү зөвхөн төслийн санхүүжилтээр бус орон нутгийн хөрөнгө оруулалт, оролцоог хангаж, хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлсэн нь төслийн хэрэгжилт, үр дүн сайн гарч, сайн туршлагыг бий болгосон төсөл болсон гэж үзэж байна” гэдгийг тодотголоо.
Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ “Шинэ хоршоо чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдаа хоршоолж, малчдын дийлэнх нь хоршоонд хамрагдсан. Ерөнхийлөгчийн санаачилсан малын гаралтай арьс шир, ноос, ноолуурыг үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих “Цагаан алт” хөтөлбөр хоршиж хэрэгжинэ.
Хүнсний үйлдвэрлэлийг сэргээх бодлогын хүрээнд “Хүнсний хувьсгал” хөтөлбөр хэрэгжиж, тус бодлоготой уялдуулан газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэхээр “АТАР-4” аяныг хэрэгжүүлж байна гэдгийг хэлсэн юм. Тиймээс төслийн хоёр дахь шатыг хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа сайд Ж.Энхбаяр илэрхийллээ.
НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх Олон улсын сангийн Ази, Номхон далайн хэлтсийн Монголыг хариуцсан захирал Жин Пак Туран “Бид Монгол Улстай хамтран хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн. “Зах зээл ба бэлчээр удирдлага хөгжил” төсөл амжилттай хэрэгжсэн. Тиймээс цаашид бид төслийн хоёр дахь шатыг хэрэгжүүлж, хамтарч ажиллах боломж бүрэн дүүрэн байна. Энэхүү төсөлдбүх талын дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлье. Төслийн хоёр дахь шат нь Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааны гол бааз суурь нь болно” гэдгийг онцоллоо.
Тиймээс Монгол Улсын Засгийн газар төслийн хоёр дахь үе шатыг дэмжиж баталж өгөх байх гэдэг итгэлтэй байна. 2025-2028 онд хэрэгжинэ” гэсэн юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн хоёр дахь шатыг эхлүүлнэ | ||
Үзсэн: 138 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.