Шууд Chart

“Аурус коллекшн” гутал, тавилга, аксессуар болон арьс, ширэн эдлэл үйлдвэрлэхийг зорьж байна

2025-02-13 09:31:30

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, ХХААХҮ-ийн яамны Бодлого төлөвлөлтийн дарга Ц.Болорчулуун, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Э.Анар нар ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгч Васильев Максим Викторович, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны Хөнгөн үйлдвэр, ойн аж ахуйн газрын Орлогч дарга Бобылева Ксения Владимировна, “Аурус кашемир” ХХК-ийн үүсгэн байгуулагч Глазырин Александр Сергеевич нарыг 2025 оны 02 дугаар сарын 12-нд хүлээн авч уулзав.

Сайд Ж.Энхбаяр “Бид эдийн засгаа төрөлжүүлэх, уул уурхайн бус экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг баримтлан ажиллаж байна. Ялангуяа малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Цагаан алт" Үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн. Ингэснээр салбарын үйлдвэрлэл, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх арга хэмжээг үр дүнд хүрнэ гэж үзэж байгаа” гэдгийг тодотголоо.

“Аурус кашемир” ХХК-ийн үүсгэн байгуулагч Глазырин Александр Сергеевич “Аурус коллекшн” нь гутал, тавилга, аксессуар болон арьс, ширэн эдлэл үйлдвэрлэхийг зорьж байна. Тиймээс монгол малын гаралтай түүхий эд болох арьс шир, ноос, ноолуурыг ашиглан шилмэл брэндийн хувцас, цүнх, гутал үйлдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа гэдгээ илэрхийллээ.

Энэ хүрээнд технологи, дизайн, нийгмийн хариуцлагыг уялдуулан цогцлоосон бүх ажилтнуудад таатай орчныг бүрдүүлсэн инновацлаг цогцолбор төв болгохыг зорьж байгаа аж.


“Аурус коллекшн” гутал, тавилга, аксессуар болон арьс, ширэн эдлэл үйлдвэрлэхийг зорьж байна  
Үзсэн: 142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй