![](/uploads/202502/news/thumb/7ab0f10fdeb0c284889b5853ebfafa07_x3.jpg)
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Хэнтий аймагт ажиллаж, Онцгой байдлын газар, Баян-Адрага сум дахь Эрэн хайх, аврах салбар, Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ.
Энэ үеэр аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэбат албаны хэмжээний бүтээн байгуулалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар танилцуулсан юм.
Тухайлбал, аймгийн Засаг даргын нөөцөд жил бүр хөрөнгө тусгуулж, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хавар, намрын ой, хээрийн түймрийн эрсдэл бүхий сумдад урьдчилан сэргийлэх чиглэлээр бүлэг бүсчлэн томилгоожуулж ажилласнаар ой, хээрийн гал түймрийн 2022-2024 онд 40.3 хувиар буурчээ.
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Хэрлэн, Балж, Онон, Гүрмийн нуур, Аварга тосон зэрэг гол, нууруудад усны эргүүлийг ажиллуулснаар сүүлийн хоёр жилд аварсан хүний тоо 18 хувиар, урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэсэн хүний тоо 38.7 хувиар өссөн байна.
Мөн Хэрлэн суманд "Онцгой байдлын газрын сургалт аргазүйн төв", Баян-Овоо сумын Гүрмийн нуурын эрэгт тогтмол уснаас эрэн хайх, аврах ажиллагаа явуулах сургалтын төв, Баян-Адарга суманд “Урсгал усны дадлага сургалтын бааз”-ыг тус тус байгуулан, алба хаагчдыг мэргэшүүлэх, чадавхжуулах сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулж байгааг энэ үеэр онцлон танилцууллаа.
Хошууч генерал Г.Ариунбуян, Хүлээсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ ажиллах, сурах орчин нөхцлийг бүрдүүлж, бүтээн байгуулалтын болоод урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байгааг сайшаан, цаашид дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд алба хаагч бүрийн оролцоо чухал болохыг онцлон, ажлын амжилт хүслээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, салбар, нэгжүүдэд ажиллалаа | ||
Үзсэн: 148 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.