![](/uploads/202502/news/thumb/430eb4aedb807021c6907d57b52675b3_x3.jpg)
Нийслэл хотод энэ онд 25 сургууль, 50 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
Энэ сард хоёр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг Улсын комисс хүлээж аваад байна.
2024 онд цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон сууцны хотхон, хороолол төвлөрсөн, төрийн өмчийн сургууль, цэцэрлэггүй хороодод газар чөлөөлөх ажлыг зохион байгуулсан.
Энэ хүрээнд Баянгол дүүргийн 24 дүгээр хороо Алтай хотхон орчимд, Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Кинг Тауэр, Маршал таун орчимд газар чөлөөлөлтийг хийж, сургууль, цэцэрлэг барих хөрөнгийг улс, нийслэлийн төсөвт тусган баталжээ гэж Улаанбаатар орон сууцжуулалт ХХК-иас мэдээллээ.
Нийслэлд энэ онд 25 сургууль, 50 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ | ||
Үзсэн: 132 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.